Киноны хөгжмийн хаан Эннио Морриконе өөд болжээ

 

Киноны хөгжмийн хаан гэгддэг Италийн алдарт хөгжмийн зохиолч Эннио Морриконе 91 насандаа нас барсан тухай “ANSA”.

Тэрээр хальтирч унасныхаа дараа Ромын эмнэлэгт хэвтээд байжээ. Сүүлийн жилүүдэд Эннио Морриконегийн нуруу өвдөн тусгай эмчилгээ хийлгэдэг байсан аж.

Тэрээр 500 гаруй киноны хөгжмийг зохиосны дотор Сержио Леонегийн “Америкт нэгэн удаа” (“Once Upon a Time in America”, 1984), Жорж Лотнерийн “Мэргэжилтэн” (“Le professionnel”, 1981) зэрэг олон киноны аялгуу үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. Тэрээр зургаан удаа “Оскар”-т нэр дэвшин тус шагналыг хоёр удаа гардан авсан юм.

Б.Төгсөө

SHARE