Шилдэг теннисчин Новак Жоковичийн тэмцээнүүд коронавирусын тархалтыг өдөөжээ

Дэлхийн теннисчдийн чансааг тэргүүлж буй Сербийн Новак Жоковичийн Белград, Задар хотуудад зохион байгуулсан буяны үйлсэд мөнгө цуглуулах олон улсын тэмцээнүүдэд цар тахлын үеийн аюулгүй байдал, эрүүл ахуйн наад захын дүрэм журмыг огоорсны улмаас коронавирус  тархжээ.

Хамгийн түрүүнд теннисчин Григор Димитров, дараа нь Борна Чоричоос коронавирус илэрсэн байна. Дараа нь Виктор Троицки жирэмсэн эхнэрийнхээ хамт халдвар авчээ. Улмаар Новак Жокович ба түүний эхнэр төдийгүй теннисчдийн цэнгүүн болсон зоогийн газрын эзний таван настай хүү коронавирусаар халдварласан нь тогтоогджээ.

Новак Жоковичийг цар тахлын үед хариуцлагагүй алхам хийснийг дэлхийн хэвлэл мэдээллүүдээр эрс шүүмжилж байна.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө 

SHARE