Дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгч компани олон зуун ажилтнаа хална

Дэлхийн хамгийн том нефть үйлдвэрлэгч, Саудын Арабын төрийн өмчит “Saudi Aramco” компани дэлхийн зах зээл дээр тус түүхий эдийн үнэ унаснаас үүдэн олон зуун ажилтнаа халахаар шийдвэрлэсэн тухай “Bloomberg” агентлаг уламжиллаа.

80 мянга орчим ажилтантай тус компани ихэвчлэн гадаадын орнууд дахь ажлын байраа цомхотгох бөгөөд ингэснээр, нефть хямдарч буй өнөөгийн нөхцөлд зардлаа танаж хэмнэхээр тооцоолжээ.

Коронавирусын цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмээс үүдэн нефть бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дэлхий даяар эрс багасахад хүрсэн нь тус компанид хүндээр тусчээ.

800 тэрбум ам.доллараар үнэлэгддэг “Saudi Aramco” нь нефтийн олборлолт, тус түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөд Саудын Арабын төсвийн орлогын 80 хүртэл хувийг дангаараа бүрдүүлдэг байна.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE