ЗХУ-ын удирдагч Никита Хрущёвын хүү АНУ-д нас баржээ

ЗХУ-ын удирдагч, ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущевын хүү Сергей Хрущёв АНУ-д 85 насандаа нас барсан тухай “АР” агентлаг мэдээллээ.

Түүний үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй ч коронавирусын улмаас нас барсан байж болзошгүй ажээ. Техникийн ухааны доктор Сергей Хрущёв далавчит болон баллистик пуужин, сансрын хөлөг тээгч “Протон” пуужин зэргийг зохион бүтээхэд оролцсон бөгөөд 1959 онд ЗХУ-ын Лениний шагнал гардаж, 1963 онд хөдөлмөрийн баатар болсон билээ.

1991 онд АНУ-ын Брауны их сургууль түүнийг хүйтэн дайны тухай лекц уншихаар урьсан бөгөөд тэр цагаас хойш тус их сургуулийн Олон улсын судалгааны институтэд профессороор ажиллах болсон байна.  Сергей Хрущёв эхнэр Валентина Голенкогийн хамт АНУ-ын иргэншилтэй болж Род Айленд мужийн Провиденс хотод суурьшжээ.

 

Б.Төгсөө

SHARE