Жон Болтон: Доналд Трамп Ши Жинпинээс АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоход нь туслахыг хүссэн

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон “Тэр зүйл болсон өрөө буюу Цагаан ордны дурдатгал” (“The Room Where It Happened: A White House Memoir”) номондоо, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жил БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоход нь туслахыг хүссэн тухай бичжээ.

Жон Болтоны бичсэнээр, өнгөрсөн оны зургадугаар сард Японд болсон “Их 20”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жинпин Доналд Трамптай нүүр тулан уулзахдаа АНУ БНХАУ-ыг хэт их шүүмжилж буйд гомдолложээ. Үүний хариуд Доналд Трамп, “АНУ-ын Ардчилсан намынхны дотор БНХАУ-д дайсагнадаг хүн цөөнгүй нь үнэн” гээд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд эдийн засгийн боломж ихтэй БНХАУ нөлөөлөн ялалт байгуулахад нь туслахыг гуйжээ. Тэрээр, БНХАУ АНУ-аас шар буурцаг, улаан буудай экспортлох хэмжээгээ нэмэгдүүлбэл фермеруудын чухал дэмжлэгийг авах боломжтойгоо хэлсэн аж.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Жон Болтоны номыг АНУ-ын улсын нууцыг агуулсан гэж үзэн хэвлэн нийтлэхийг нь хоёр ч удаа хойшлуулаад байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE