Японы тэнгэрт хачирхалтай нисдэг объект ажиглагджээ

Японы Сендай хотын оршин суугчид тэнгэрт цагаан бөмбөлөг хэлбэртэй хачирхалтай нисдэг объект буйг олж хараад чухам юу болох талаар элдэв таамаг дэвшүүлж эхэлсэн тухай “NHK” телевиз мэдээлж байна.

Хүмүүс цагдаагийн газар руу утасдаж лавлаад ч тоймтой хариу аваагүй ажээ. Цагдаа нар нисдэг тэрэг хөөргөж, нисдэг объект нь 1.5 км-ийн өндөрт дүүлэх доороо сэнс, хэрээс хэлбэртэй зүйл бүхий цагаан бөмбөлөг болохыг тогтоожээ.

Японы Метереологийн газар, Тээврийн яам ямар нэг бөмбөлөг хөөргөөгүй гэдгээ шууд мэдэгдсэн байна.

Нисдэг объект метереологийн хэмжилт хийгч бөмбөлөгтэй төстэй ч тийм бөмбөлөг нэг газраа удаан байдаггүй гэнэ. Японы интернет дахь нийгмийн сүлжээнүүдэд хачирхалтай бөмбөлгийг Хойд Солонгосын тагнуулын дрон, коронавирус тараагч, харь гаригийнхны онгоц зэрэг олон таамаг дэвшүүлэх болжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө    

SHARE