“Байерн” найм дараалан Германы аварга боллоо

Германы Бундеслийгийн 32 дахь тойргийн тоглолтод “Байерн” Бремений “Вердер”-ийг талбай дээр нь 0:1-ээр хожсоноор өрсөлдөгчдөө гүйцэгдэхээргүй болж, найман тэмцээн дараалан Германы аваргын болзлыг хангалаа.

43 дахь минутад Жером Боатенгагийн дамжуулалтаар Польшийн легионер Роберт Левандоски тоглолтын цорын ганц гоолыг оруулжээ. 31 настай Роберт Левандовски 29 тоглолтод 31 гоол оруулан Бундеслигийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсээр байна. 79 дэх минутад зочин багийн хамгаалагч Алфонсо Дэвис улаан хуудас аван талбайгаас хөөгдсөн ч арвуулаа үлдсэн “Байерн” ялалтаа хамгаалж чадсан юм.

“Байерн” түүхэндээ 20 дахь удаагаа Бундеслигт аваргалж байгаа нь энэ аж.

Эх сурвалж: Б.Төгсөө

 

SHARE