ЗХУ М.Горбачевын үед Карелийг Финландад эргүүлэн өгөхөд бэлэн байжээ

Финландын Гадаад хэргийн яамны шинжээч асан улс төрийн ухааны доктор Юкка Сеппинен мэдэгдэхдээ, ЗХУ Михаил Горбачевын үед Карелийг Финландад эргүүлэн өгөхөд бэлэн байсан гэжээ.

Энэ тухай тэрээр шинэ номондоо дэлгэрэнгүй дурджээ. 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр Финландад Карелийг өөртөө нэгтгэх боломж байсан ч тус улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Мауно Койвисто энэ боломжийг ашиглаагүй байна.

1990 оны зун ЗХУКН-ын Төв хороо Балтийн гурван оронд тусгаар тогтнол олгох шийдвэр гаргасан ба Финландад Карелийг эргүүлэн өгөх асуудлыг мөн хэлэлцжээ. Юкка Сеппинений үзэж буйгаар ЗХУ Выборг төвтэй Карелийг сэргээн босгох нөөцгүй болоод байсан бөгөөд Финландад 15 орчим тэрбум ам.доллараар өгөх нь дээр гэж үзсэн гэнэ.

Гэвч Финландын Ерөнхийлөгч Мауно Койвисто энэ асуудалд болгоомжтой хандан эргэлзсээр байгаад цаг алдсан аж.

Эх сурвалж:Б.Төгсөө

 

SHARE