Гиюүрсэн хөлбөмбөг сонирхогчид АПЛигтэй SPS-ийн дэлгэцнээ өнөөдрөөс дахин уулзана

Английн хөлбөмбөгийн АШТ буюу Премьер лигийн, коронавирусийн цар тахлаас болж 28, 29 дэх тойрог өндөрлүүлээд гурван сарын завсарлага авсны дараах анхны тоглолт өнөө шөнө 01.00 цагт болно. Бирмингем хотын “Астон Вилла” клуб талбайдаа “Шеффилд Юнайтед” багийг хүлээн авна. Нийт 20 баг хөлбөмбөгийн нэг улиралд талбайдаа 19, айлын талбайд 19 удаа зочлон 38 тойрог тоглолж аваргаа тодруулдаг. Энэ удаагийн АШТ өндөрлөхөд 29-38 дугаар тойргийн нийт 92 тоглолт үлдсэн байгаа.

Английн Хөлбөмбөгийн холбоо саяхан VI.17-ноос VII.2-нд өдөр тутам болох эхний 32 тоглолтын хуваарийг гаргаж хөлбөмбөгийн хорхойтнуудад танилцуулсан. Бүх тоглолт үзэгчгүй цэнгэлдэхэд болно. Харин тоглогч, дасгалжуулагч тэргүүтэй хоёр багийнхан, цэнгэлдэхийн үндсэн ажилтан болон цагдаагийн хамгаалалтын албаныхан, тоглолтыг шууд дамжуулах телевизийн зураглаач, техникийн ажилтнууд, дээр нь Коронавирусийн халдвараас сэргийлэх үүрэгтэй эмч, сувилагч нарыг оролцуулаад цэнгэлдэхэд ойролцоогоор 300-аад хүн заавал байх болно гэсэн тооцоо гарчээ. Эдгээр гурван зуун эрхмийг тоглолтын үеийн ажил үүргийн хуваариар нь гурав хувааж цэнгэлдэхийг гурав ангилсан улаан, ногоон, шар бүсэд байлгах бөгөөд нэг бүсэд 110-аас цөөн хүнийг нэвтрүүлэх журам тогтоожээ. Английн премьер лигийн 29-З2 тойргийн нийт 32 тоглолтын хуваарийг Улаанбаатарын цагаар доор танилцууллаа. Ташрамд хэлэхэд, цаана нь үлдэж байгаа 33-38 тойргийн 60 тоглолт долоодугаар сарын 4-нөөс 26-нд болж АШТ өндөрлөнө. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч монголчууд гурван сар үзэх юмгүй гиюүрсний эцэст спортын телевизийн SPS сувгийн цэнхэр дэлгэцнээ Английн Премьер лигтэй ийнхүү дахин уулзах боллоо.

————- VI.17-ноос 18-нд шилжих шөнө

01.00 Астон Вилла – Шеффилд Юнайтед

03.15 Манчестер Сити – Арсенал

————- VI.19-20 шилжих шөнө 

01.00 Норвич — Саутгемптон

03.15 Тоттенхэм — Манчестер Юнайтед

————- VI.20

19.30 Уотфорд — Лестер

22.00 Брайтон — Арсенал

————- VI.20-21 шилжих шөнө 

00.30 Вест Хэм — Вулверхэмптон

02.45 Борнмут — Кристал Палас

————- VI.21

21.00 Ньюкасл — Шеффилд

23.15 Астон Вилла — Челси

————- VI.21-22 шилжих шөнө 

02.00 Эвертон — Ливерпүүл

————- VI.22-23 шилжих шөнө 

03.00 Манчестер Сити — Бөрнли

————- VI.23-24 шилжих шөнө 

01.00 Саутгемптон — Арсенал

03.15 Тоттенхэм — Вест Хэм

————- VI.24-25 шилжих шөнө 

01.00 Манчестер Юнайтед — Шеффилд

01.00 Ньюкасл — Астон Вилла

01.00 Норвич — Эвертон

01.00 Вулверхэмптон — Борнмут

03.15 Ливерпүүл — Кристал Палас

————- VI.25-26 шилжих шөнө 

01.00 Бөрнли — Уотфорд

01.00 Саутгемптон — Арсенал

03.15 Челси — Манчестер Сити

————- VI.27

19.30 Астон Вилла — Вулверхэмптон

————- VI.28

23.30 Уотфорд — Саутгемптон

————- VI.2930 шилжих шөнө 

03.00 Кристал Палас — Бөрнли

————- VI.30– VII.1 шилжих шөнө 

03.15 Брайтон — Манчестер Юнайтед

————- VII.12 шилжих шөнө 

01.00 Арсенал — Норвич

01.00 Борнмут — Ньюкасл

01.00 Эвертон — Лестер

03.15 Вест Хэм — Челси

————- VII.23 шилжих шөнө 

01.00 Арсенал — Норвич

03.15 Манчестер Сити — Ливерпүүл

 

SHARE