Бээжингийн коронавирус Вуханийхаас илүү халдвартай байж болзошгүй

БНХАУ-ын нийслэл Бээжингийн “Шинфади” бөөний худалдааны захад өнгөрсөн долоо хоногт илэрсэн коронавирус цар тахлын эхлэлийг тавьсан Вуханий захаас илэрснээс илүү халдвартай байж болзошгүй тухай Вуханий их сургуулийн вирус судлаач эрдэмтэн Янг Чангшуй “Global Times” сонинд ярилцлага өгөхдөө мэдээлжээ.

Янг Чангшуйн хэлснээр, Вухан хотын хоёр долоо хоногт халдварлагсдын тоог Бээжингийн халдвар дөрөвхөн хоногт давжээ. Түүний үзэж буйгаар Бээжингийн коронавирус Европынхтой төстэй бөгөөд Хятадад аль нэг Европын орноос орж ирсэн байх магадлал их юм байна.

Вирус судлаач эрдэмтэн нэмж хэлэхдээ, “Коронавирусын янз бүрийн хувилбарууд өдгөө дэлхийн янз бүрийн оронд боловсруулж буй цар тахлыг зогсоох вакцинуудыг үр ашиг багатай болгож болзошгүй. Хэдий тийм ч хаа нэгтээ коронавирусын тархалтыг бодитоор зогсоож чадах вакцин бий болно гэдэгт итгэж байна” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

 

SHARE