Дэлхийд коронавирусаар халдварлагсдын тоо найман саяас давлаа

Дэлхийд коронавирусын халдвар авсан хүний тоо 8 001 138 болсон тухай цар тахлын статистик бүртгэл хөтөлж буй АНУ-ын Жонс Хопкинсын их сургууль мэдээлж байна.

Цар тахал эхэлснээс хойш 435 574 хүн нас барж, 3 816 556 хүн эдгэжээ.

АНУ-д хамгийн их буюу 2 110 791 хүн коронавирусаар халдварлаж  116 090 нь амь насаа алдаж, 576 334 хүн эдгэрчээ.

Бразилд 888 271хүн коронавирусаар өвчилснөөс  43 959 нь нас барж, 472 313 хүн эдгэрсэн байна. ОХУ-д 537 210 хүн халдвар авснаас 284 539 өвчтөн эдгэрч, 7 091 нь нас баржээ.

Эх сурвалж: news1.mn Б.Төгсөө

SHARE