Зинедин Зидан “Реал”-ыг 200 дахь тоглолтод удирдан ялалт байгуулав

Францын дасгалжуулагч Зинедин Зидан Испанийн “Реал”-ыг 200 дахь тоглолтод удирдан ялалт байгуулжээ.

Испанийн Ла Лигийн 28 дугаар тойргийн тоглолтод “Реал” талбай дээрээ “Эйбар”-ыг хүлээн авч 3:1-ээр хожсон байна. “Реал”-аас Тони Кроос, Серхио Рамос, Марсело, “Эйбар”-аас Педро Бигас нар тус тус гоол оруулжээ. Ла Лигт “Реал” 59 оноотой болж, “Барселон”-оос хоёр онооны дутуу хоёрт бичигдэж байгаа юм.

“Реал”-ыг Зинедин Зиданаас хоёр дасгалжуулагч л илүү олон тоглолтод удирдсан нь Мигел Муньос (605 тоглолт), Висенте Дел Боске (236 тоглолт) нар ажээ.

Эх сурвалж: Б.Төгсөө

SHARE