Туркийн зэвсэгт хүчин Иракт курдуудын эсрэг байлдааны ажиллагаа эхлүүллээ

Туркийн зэвсэгт хүчин Иракийн хойд хэсэгт Курдистаны ажилчны намын эсрэг “Бүргэдийн савар” нэртэй байлдааны ажиллагаа эхлүүлжээ. Туркт Курдистаны ажилчны намыг террорист байгууллага гэж үздэг аж.

Туркийн Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд, тус улсын зэвсэгт хүчний онгоцууд курдуудын агуй дахь байрлалуудыг бөмбөгдөж, хуурай замын цэрэг довтолж эхэлжээ. Энэхүү ажиллагааг Турк улс террористуудаас өөрийгөө хамгаалж буй явдал гэж мэдэгдсэн байна.

Уг нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оны гуравдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоганд курдуудтай энхийн хэлэлцээ хийхийг санал болгож байсан билээ.

Эх сурвалж: Б.Төгсөө

SHARE