“Boeing” компани “737 MAX” загварын онгоцоо дахин үйлдвэрлэж эхэллээ

АНУ-ын онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани “737 MAX” загварын онгоцоо дахин үйлдвэрлэж эхэлсэн тухай “АР” агентлаг уламжиллаа.

Хоёр “Boeing 737 MAX” онгоц сүйрсний дараа тус загварын онгоцыг нислэгт ашиглахыг зогсоосон ба “Boeing” компани энэ оны нэгдүгээр сард үйлдвэрлэлийг нь мөн түр зогсоосон билээ.

2019 оны гуравдугаар сарын 10-нд Этиопт “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 MAX” онгоц сүйрч 157 хүн амь үрэгдсэн бол 2018 оны аравдугаар сарын 29 Индонезид “Lion Air” компанийн онгоц осолдож 189 хүний аминд хүрсэн билээ. “Boeing” компанийн удирдлага хоёр осол онгоцны манёврын үзүүлэлтүүдийг сайжруулагч автомат системийн ажиллагаанд саатал гарснаас үүдэлтэй болохыг хүлээсэн юм.

“Boeing” компани “737 MAX” загварын онгоцыг цөөн тоогоор чанарын чанд хяналттайгаар АНУ-ын Вашингтон мужийн Трентон дахь үйлдвэртээ угсарч эхэлжээ.

 

Эх сурвалж: news1.mn

SHARE