ОХУ коронавирусаар халдварлагсдын тоогоор дэлхийд хоёрт бичигдэх боллоо

ОХУ-д сүүлийн нэг хоногт 10899 хүн коронавирусын халдвар авч тус улсад энэ тахалд нэрвэгдсэн нийт хүний тоо 232243-т хүрсэн тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

“COVID-19” вирусын улмаас тус улсад өчигдөр 107 хүн нас баржээ. ОХУ-д  коронавирусаар өвчилсөн нийт 2116 хүн амь насаа алдаад байгаа аж.

Одоогийн байдлаар коронавирусын цар тахал дэлхий даяар нийтдээ 4.2 сая шахам хүнд тархаад буйгаас хамгийн их буюу 1.3 сая хүн халдварласан АНУ энэ үзүүлэлтээр тэргүүлж, ОХУ удаалах болжээ.

Б.Төгсөө

SHARE