ОХУ-д коронавирусаар халдварлагсдын тоо 200 мянгаас давжээ

ОХУ-д сүүлийн нэг өдөр нэмж 11012 хүн коронавирусын халдвар авснаар тус улсад нийт халдварлагсдын тоо 209688-д хүрсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Мөн 88 хүн коронавирусын улмаас нас барж нийт нас барагсдын тоо 1915 болсон байна. Тус улсын 33 засаг захиргааны нэгжид 1000-аас дээш коронавирусын халдвар авсан хүн бүргэгдээд байгаа ажээ. Москвад хамгийн их буюу 109740 хүн халдвар аваад байгаа юм.

Тус улс коронавирусаар өвчлөгсдийн тоогоор дэлхийд дөрөвт бичигдэх болсон билээ.

Б.Төгсөө

SHARE