“Amnesty International” ОХУ Сири дахь сургууль, эмнэлгүүдийг зориудаар бөмбөгдөж байсан гэв

 

Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” олон улсын байгууллага илтгэлдээ анх удаа ОХУ-ын зэвсэгт хүчин Сирийн Засгийн газрын армитай хамтран Сирийн зүүн хойд бүс нутаг дахь сургууль, эмнэлгүүдийг удаа дараа зориудаар бөмбөгдөж байсныг нотлох баримтууд дэлгэн буруутгасан тухай “KNA” агентлаг мэдээлж байна.

Ийм төрлийн 18 бөмбөгдөлтийн дийлэнх буюу 14-ийг энэ оны эхний хоёр сард, дөрвийг 2019 онд гүйцэтгэжээ. Бөмбөгдөлтүүд бүгд Сирийн сөрөг хүчнийхний хяналтад буй Идлиб, Алеппо, Хам мужуудын зарим газар нутагт болжээ.

“Amnesty International” илтгэлээ Сирийн 74 эмч, багш, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудын өгсөн ярилцлага, фото, видео бичлэг, хиймэл дагуулаас авсан зураг, довтлогчдын хоорондын ярианы бичлэг зэргээр баталгаажуулжээ.

Б.Төгсөө

SHARE