Хойд Солонгос цөмийн пуужингийн бааз барьж буйг илчилжээ

Хойд Солонгос Пхеньян хотоос холгүй цөмийн пуужингуудыг агуулах асар том бааз барьж буйг Их Британийн “Daily Mail” сонин хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаар баримтжуулан илчилжээ.

Тус сонины мэдээлснээр, тэрхүү бааз хөрш зэргэлдээ пуужингийн гурван үйлдвэр, барилгын гурван ангаар, томоохон газар доорх агуулахтай бөгөөд цөмийн пуужин угсрах, хадгалах, турших зориулалттай байж болох аж. Ангааруудын нэгийнх нь төв хэсэг өргөгдсөн ба цөмийн хошуутай “Хвасон-14”, “Хвасон-15” пуужингуудыг босоогоор байрлуулахад хангалттай өндөр гэнэ.

Нийтлэлд бичсэнээс үзвэл, бааз барих ажил 2016 онд эхэлж энэ оны сүүл, ирэх оны эхээр дуусах төлөвтэй. Тус баазыг барихын тулд Сил Ли тосгоныг бүрэн нураасан аж.

Б.Төгсөө

SHARE