Хүүхэд бүрт сар болгон 100 мянган төгрөг олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн 2 дахь багцыг баталлаа.

Үүнд:

1. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг Монгол Улсын нийт 1 сая 140 мянган хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлж олгоно. Эхний багц арга хэмжээний хүрээнд хүүхдийн мөнгийг 4 дүгээр сард 30 мянган төгрөг шилжүүлсэн байгаа үүн дээр нэмж 70 мянган төгрөгийг өнөөдөр, маргаашдаа багтааж олгоно. Цаашид сар бүрийн 20-ны өдөрт багтаан 100 мянган төгрөгт өгнө. Иймд 5 дугаар сарын мөнгө 5 сарын 20 ноос өмнө 100 мянган төгрөг шилжинэ гэж ойлгох хэрэгтэй.

 

2. Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд олгож байгаа хүнсний талоныг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 2 дахин нэмэгдүүлнэ, үүнд орлого багатай өрхийн 239.2 мянган хүн хамрагдана.

 

3. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй 3,6 мянган ахмад настан, 42,5 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16,5 мянган тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон иргэд, одой хүн зэрэг нийт 62.6 мянган хүний нийгмийн халамжийн сангаас сар бүр авдаг тэтгэврийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288,000 мянган төгрөгт хүргэнэ.

 

4. Малчдынорлогоболонноолуурынсалбарындотоодынүйлдвэрлэлийгдэмжих талаар Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал 20,000 төгрөгийг киллограм дутамд олгоно.

SHARE