Гал түймэр унтраах багаж, хэрэгсэл хандивлалаа

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ногоон бүсэд эргүүл, хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан  “Арвис мянган уул”  ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гал түймэр унтраах багаж хэрэгслийг хандивлалаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр нийслэл орчимд түймрийн эрсдэл “нэн аюултай” түвшинд хүрсэн, иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний болон ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байгаатай холбогдуулан гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллаж байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

SHARE