149-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТӨЛ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 149-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго болон ажил хариуцсан мэргэжилтнүүд эцэг эхийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийхан, хүүхэд багачуудын хамт оролцлоо. Дүүргийн 4 дүгээр хороонд байрлах тус цэцэрлэг нь 1958 онд байгуулагдсан, 100 хүүхдийн хүчин чадалтай, нийслэлийн ууган цэцэрлэгүүдийн нэг юм. Шинэ өргөтгөл ашиглалтанд орсноор 50 ороор хүчин чадал нэмэгдэж, зориулалтын урлаг, биеийн тамирын заалтай болж байгаа юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Тунгалаг 60 жилийн түүхтэй цэцэрлэг маань шинэ өргөөтэй болсноор хүүхэд багачуудын сурах орчин сайжирсанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд, хамт олныхоо өмнөөс дүүргийнхэндээ талархаж байна гэсэн юм. Мөн дүүргийн Засаг дарга Х.Болормаа “….бид дүүргийн хөрөнгө оруулалтаар 3 дахь цэцэрлэгээ бүтээн босголоо, ийнхүү шинэ цэцэрлэгтэй болсноор энд сурч хүмүүжиж байгаа 250 орчим хүүхдүүд ая тухтай, тохилог орчинд суралцах болсонд баяртай байна. Мөн хүүхдийн төлөө гэсэн тус цэцэрлэгийнхээ хамт олон та бүхэнд, хүүхэд багачууддаа, эцэг эхчүүд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” гэлээ.

SHARE