ОХУ-д 900 шахам цэргийн албан хаагч коронавирусаар халдварлажээ

 

ОХУ-ын зэвсэгт хүчний 874 цэргийн албан хаагч коронавирусын халдвар авсан тухай “ТАСС” агентлаг уламжлав.

Тэдгээрээс 314 хүн тус улсын Батлан хамгаалах яамны эмнэлгүүдэд, 175 хүн алба хаадаг анги нэгтгэлдээ, бусад нь гэртээ тусгаарлагджээ. Дөрвөн офицерын биеийн байдал хүнд байгаа аж.

ОХУ-д 81 мянган хүн коронавирусаар халдварлаж, 747 хүн нас бараад байгаа билээ. Өчигдрийн дотор зөвхөн Москвад 31 коронавирустай хүн амь насаа алдаж, нас барагсдын тоо 435-д хүрчээ.

Б.Төгсөө

SHARE