Хил залгаа Ар Байгалийн хязгаарт коронавирусаар 73 хүн халдварлаад байна

 Монголтой хил залгаа ОХУ-ын Ар Байгалийн хязгаарт сүүлийн нэг хоногт нэмж 10 хүн коронавирусын халдвар авч, нийт өвчлөгсдийн тоо 73-т хүрсэн тухай тус хязгаарын хэвлэлийн алба мэдээллээ.

Коронавирусаар халдварлагсдын 11 нь хүүхэд ажээ. Одоогоор тус хязгаарын Чит, Улетов, Чернышев, Нээрж, Могойт, Ар Байгал, Петровск-Забайкальск, Оловяннин дүүргүүдэд коронавирусаар халдварласан хүмүүс бүртгэгджээ.

ОХУ-д “COVID-19”-өөр өвчлөгсдийн тоо 58 мянгад хүрч, 513 хүн амь насаа алдаад байна.

 

Б.Төгсөө

SHARE