ОХУ коронавирусаар халдварлагчдын тоогоор дэлхийд 11-т бичигдэх боллоо

ОХУ-д коронавирусын халдварлагчдын тоогоор Бразил, Нидерланд, Канадын урд орж дэлхийд 11-т бичигдэх болсон тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Тус улсад сүүлийн нэг хоногт шинээр 4069 хүн халдвар авч, 34 хүн нас баржээ. Ингэснээр, ОХУ-д коронавирусаар өвчилсөн хүний тоо 32009-д хүрсэн аж. Одоогоор манай хойд хөршид 2590 хүн коронавирусаас бүрэн эдгэрч, 273 хүн нас бараад байгаа юм.

Коронавирусын цар тахлаас үүдэн тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын парадад бэлтгэх ажлыг хойшлуулжээ.

 

Б.Төгсөө

SHARE