Японоос ирсэн хоёр сэжигтэнг онгоцны арын хаалгаар буулгажээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тоёоко Инн”, “Корпорэйт” зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм.

Дөнгөж сая МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Тус онгоцоор ирсэн хоёр сэжигтэнг арын хаалгаар буулгалаа” гэж Шуурхай штаб руу мэдээллээ.

SHARE