ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Архивын тасгийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад төрийн албан хэрэг хөтлөлт, баримт бичиг стандарт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах ажлын арга зүй сэдэвт сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион явууллаа.

Тус сургалтыг шат дараатайгаар жил бүр зохион байгуулдаг уламжлалтай ажээ.

Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад шинэ мэдлэг, мэдээлэл олгох, ажилтнуудын чадавхжуулах зорилготой явагдсан уг сургалтад 95 төрийн байгууллагын 105 ажилтан хамрагджээ.

Монгол улсад орчин цагийн архивын алба үүссэний 90-н жил, сар бүр нэг шинэлэг ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд сургалтын үеэр төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа хосгүй үнэт болон ердийн баримтуудаар үзэсгэлэн гаргасан байна.

SHARE