29,2 сая толгой эх малын 7,4 хувь нь төллөжээ

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 7,4% буюу 2,2 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 2,3% нь бод, 97,3% нь бог малын хээлтэгч байна.  Улсын хэмжээнд өнөөдрийн /2020.03.20/ байдлаар  2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98,4%-тай байна.

Улсын хэмжээнд оны эхний нийт малын 0,5%  нь зүй бусаар хорогдсон байна. Нийт малын 0,5% хорогдсон нь хэвийн хорогдолд тооцогдож байна.

SHARE