Нөөцийн мах худалдаанд гарлаа

Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулан нөөцөлсөн махыг өнөөдрөөс худалдаж эхэлсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга  мэдээлэв.

Нийслэлд нийт 20 мянган тонн нөөцийн мах бэлдэх үүргийг ХХААХҮЯ болон НЗДТГ-т өгснөөс одоогоор 12 мянган тонныг бэлтгэсэн байна. Дээрх махыг 279 дэлгүүрээр борлуулах аж. Нэг дэлгүүрт дунджаар 260 км мах түгээхэд нийслэлийн нийт иргэдийн хэрэгцээг энэ оны долоодугаар сар хүртэл бүрэн хангах боломжтой юм байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, “2019 онд улсын хэмжээнд 4000 тонн нөөцийн мах бэлдсэн. Үүний улмаас махны хомсдол үүсэж байсан. Харин энэ жил хомсдол үүсэхгүй. Үлдсэн найман мянган тонн махыг ойрын хугацаанд нөөцлөх боломж бий. Нөөцийн махыг 2-3 кг-аар уутанд савласан” гэлээ.

Нөөцийн үхрийн ястай мах нэг кг нь 7700 төгрөг, хонины ястай мах 6700 төгрөг, ямааны ястай мах 6200 төгрөгийн үнэтэй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн байна. Харин борлуулж буй дэлгүүрүүд кг тутамд нь 200 төгрөг нэмэх аж.

SHARE