МАЛЗҮЙЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2017 оныг “Малын чанар сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан МЭҮГ-аас малзүйчдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Уг зөвлөлдөх уулзалтанд Малзүйч, үржүүлэгчдийн холбоо, МААЭШХ-ийн эрдэмтэн, судлаачид, ХААИС-ийн багш нар, ахмад малзүйчид, хувийн хэвшлийн болон мал аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий нийт 70 гаруй хүн оролцов. “Малын чанар сайжруулах дэд хөтөлбөр” болон “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төсөлд салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд санал солилцож шийдвэрийн төслийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд танилцууллаа. Түүнчлэн мал аж ахуйн салбарт тулгамдаж буй зарим асуудлаар дараах сэдвийн хүрээнд 3 бүрэлдэхүүн хэсэгт хуваагдаж санал бодлоо солилцож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.

  1. Бэлчээрийн малын үржил селекцийн ажлыг оновчтой удирдан зохион байгуулах арга зам, гарц
  2. Бэлчээрийн даацад тохирсон малын тооны өсөлтийг хангах, малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга зам
  3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах тогтолцоо, боловсон хүчний хүрэлцээ хангамж

Салбар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн “Малын чанар сайжруулах дэд хөтөлбөр” болон “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төсөлд тусгуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: http://dvab.gov.mn

SHARE