Клопп: “Ливерпүүл”-ийн фанатууд лав ийм юманд итгэж тэнэгтэхгүй!

30 жилийн дараагаар “Ливерпүүл” Английн аваргын цомыг дахин гардах магадлал маш өндөр болсон. Хэдийгээр “Уотфорд”-д өмнөх тойрогт хожигдсон ч гэсэн тэднийг энэ улиралд аварга болно гэдэгт эргэлзэх хүн дэлхий дээр бараг үлдээгүй гэхэд хилсдэхгүй биз. Гэхдээ аваргын замд саад хийж магадгүй нь дэлхийгээр дэгдээд буй коронавирус. Их Британид коронавирусын халдвараар нэг хүн нас барсан тухай мэдээ уржигдар түгсэн. Хэрвээ цаашид байдал хүндэрвэл Их Британи даяар спортын уралдаан тэмцээний цуцлах магадлалтай юм. Ингэснээр “Ливерпүүл”-ийг аваргын болзлоо хангаагүй байхад тэмцээнийг цуцалбал аваргын цомыг өгөхгүй ч байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлэх болсон. Энэ талаар Юрген Клопп ийн өгүүлжээ.

“Би багийнхаа фанатуудыг тэгтлээ сэтгэл гутралд орчихсон хүмүүс гэж бодохгүй байна. “Ливерпүүл”-ийн фанатууд хэрнээ коронавирусээс болоод аварга болж чадахгүй байхвий гээд гэж бодтолоо гутранги хүмүүс биш байх аа. Энэ улирлын дүнг бүхэлд нь цуцлах ямар утгатайг надад нэг хэлээд өгөөч. Хэрвээ энэ улирлын дүнг цуцалбал ирэх улиралд Аваргуудын лигт ямар багууд орохыг бас хэлээд өгөөч. Ийм юм бичээд байгаа хүмүүсийн үзэл бодлыг сонсоход сонин байна. “Ливерпүүл”-ийн фанатууд лав ийм юманд итгэж тэнэгтэхгүй” хэмээн Клопп өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE