Ираны шигшээгийн хөлбөмбөгч бүсгүй коронавирусээр нас бараагүй гэдгээ зарлалаа

Ираны футзалын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хөлбөмбөгч Ильхам Шейхиг коронавирусийн халдвар авч, нас барсан тухай мэдээлэл хэдэн хоногийн өмнө дэлхийн хэвлэлүүдээр түгсэн.

Тэгвэл 23 настай тамирчин бүсгүй амьд мэнд, эрүүл саруул байгаа гэдгээ мэдэгдээд ташаа мэдээлэл түгснийг дуулгажээ. Харин яагаад ийм мэдээлэл тарсан тухайд тайлбарлахдаа өөртэй нь ижил нэртэй, адил насны бүсгүй нас барсан нь хэвлэлийнхнийг ингэж андуу ташаа мэдээлэл түгээхэд хүргэсэн байх гэж бодож буйгаа хэлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE