“Челси”-тэй тоглохын өмнө “Байерн”-ий тоглогчид виски уусныг Бон Жови нотлов

Аваргуудын лигийн шөвгийн 16-д Английн “Челси”-г талбайд нь 0:3-аар хожихынхоо өмнөх орой  Германы “Байерн Мюнхен”-ий зарим тоглогчид виски ууж суусан тухай алдарт дуучин Жон Бон Жови дурьджээ.

“Тэр тоглолтын өмнөх орой би цэнгээний газар сууж байсан юм. Миний хувьд ажил дээрээ байна гэсэн үг. Дэргэдхэн маань “Байерн”-ы хэсэг залуус байлаа. Тэд нар виски бас шар айраг уусныхаа маргааш “Челси”-г хожсоныг бодвол хүч нэмсэн юм болов уу даа.

“Байерн”-ы залуус чамгүй ууж, цагийг сайхан өнгөрүүлчихээд дараа нь “Челси”-гийн талбайд нь гараад дамшиглаж орхисон. Тэгэхээр одоо миний “гай тарих” цаг болсон” хэмээн Жон Бон Жови өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE