Өрсөлдөгчид нь гар барихаас ч татгалзсан олимпийн аваргын тэмцээнд оролцох эрхийг 8 жилээр хасав

Олимпийн гурав, Дэлхийн 11 удаагийн аварга, БНХАУ-ын 28 настай усанд сэлэгч Сүн Яний тэмцээнд оролцох эрхийг найман жилээр хассан WADA  (Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг)-гийн шийдвэрийг CAS (Спортын Арбитрын Шүүх) хэвээр үлдээлээ. Ингэснээр тус тамирчны тэмцээнд оролцох эрхийг хассан хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 28-наас буюу өнөөдрөөс эхлэн тооцож эхлэхээр болсон байна.

Энэхүү шийдвэрийг Сүн Ян давж заалдах эрхгүй, мөн давж заалдах илүү өндөр түвшний байгууллага ч дэлхий дээр байхгүй юм.

Сүн Ян 2018 онд допингийн хяналтын ажилтнуудын нүдний өмнө шинжилгээнийхээ дээжийг хийсэн савыг алхаар хагалж хаясан юм. Гэвч FINA (Олон Улсын Усанд Сэлэлтийн Холбоо) түүнд ямар ч шийтгэл ногдуулалгүй орхижээ. Үүнийг WADA анхааралдаа авч, улмаар хэргийг хянуулахаар CAS-д хандсан.

Хэдийгээр Сүн Янийн хэрэг бүхэнд ил ч гэсэн 2019 оны ДАШТ-д оролцуулахыг зөвшөөрсөн байдаг. Гэвч тус тэмцээний үеэр өрсөлдөгчид нь түүнтэй гар барихаас татгалзсаны зэрэгцээ зарим тамирчид шагналын тавцанд түүнтэй хамт зогсоохыг ч хүсээгүй юм.

news1.mn Р.Гэгээ

SHARE