Ираны шигшээгийн хөлбөмбөгч эмэгтэй коронавирусийн халдвараар нас баржээ

Хөлбөмбөгийн хүрээнийхэн коронавирусийн халдвар авч, амиа алдсан эхний тохиолдол Иранд гарлаа. Ираны футзалын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Ильхам Шейхи коронавирусийн халдвар аваад удалгүй нас баржээ. Тэр дөнгөж 23 настай байжээ.

Шейхиг эмнэлэгт хүргэснээс хойш 10 хоногийн дараагаар амьсгал хураасан байна. Иранд 139 хүн халдвар авч, 19 хүн нас барсан нь бүртгэгдээд байна.

Одоогоор дэлхий даяар коронавирусийн халдвар авсан 83272 тохиолдол гараад буй бөгөөд 2858 хүн нас бараад байна.

Уржигдар мөн Италийн Сери С-гийн багийн нэгэн хөлбөмбөгч коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл түгсэн.

News1.mn Р.Гэгээ

SHARE