Габриэл Жезус гоолын өмнө Рамосыг түлхсэн эсэх тухай бодлоо хэлжээ

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолтод Испанийн “Реал Мадрид” талбайдаа Английн “Манчестер Сити”-д 1:2-оор хожигдсон. Тоглолтын 60 дахь минутад “Сити”-гийнхний алдаан дээр дөрөөлөн Винисиус хурдтай нэвтэрч, хоёр хамгаалагчийн дундуур Искод дамжуулалт өгснийг 22 дугаартай испани тоглогч гоол болгосон. Ингэснээр Мадридын баг талбайдаа тэргүүлж эхэлсэн.

Гэвч 78 дахь минутад Кевин Де Брюйнегийн хажуугаас өгсөн дамжуулалтыг Габриэл Жезус мөргөснөөр тоог тэнцүүлсэн. Жезус мөргөхөөр үсрэхдээ өмнөө байсан Серхио Рамосыг гараараа түлхсэн эсэх нь олонд эргэлзээ төрүүлсэн юм. Түлхсэн үү, эсвэл зүгээр контакт хүлээж гараа биед нь хүрсэн үү? гэдэг асуултын хариултад мэргэжилтнүүд болон фанатууд олон янзаар хариулж байна.

Тэгвэл гоолын эзэн Габриэл Жезус “Хөлбөмбөг бол контакттай спортын төрөл. Гэхдээ тэр агшинд бол би түүнийг түлхээгүй. Нуруунд нь хүрсэн ч гэсэн түлхээгүй. Тиймээс гоолыг тооцох нь зөв байсан” хэмээн 22 настай бразил довтлогч өгүүлжээ.

Хоёр багийн хариу тоглолт гуравдугаар сарын 17-нд болно.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE