Местре: Неймар “Барселона”-д буцаж ирвэл шоу цэнгээндээ цэг тавих ёстой

Бразил довтлогч Неймарыг Испанийн “Барселона”-д очиж магадгүй тухай яриа өнгөрсөн зун хүчээ авсан. Одоо ч энэ сэдвийг байн байн хөнддөг. Каталоны багийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж явсан Жорди Местре ийн ярьжээ.

“Өнгөрсөн зун түүнийг буцаагаад аваад ирээч гэсэн хүсэлт гаргасан тоглогчид бий. Гэхдээ клубын удирдлагад дарамт үзүүлж нэхсэн гэвэл худлаа. Хэрвээ Неймарыг буцаан авчирч чадсан бол манай баг аль ч талаараа хожих л байсан. Багаа орхиж явсан хүнийг буцааж авчрахгүй гэх мэтийн юм ярихаар бардам хүн би биш. Спортын учир шалтгааны улмаас тэр буцаж ирж болох ч хэд хэдэн нөхцөл байсан юм.

Нэгд, “ПСЖ” түүнийг зарахыг хүсэх ёстой. Хоёрт, клубын удирдлагыг шүүхэд өгсөн заргаа буцаах ёстой.  Гуравт, элдэв шоу цэнгээндээ цэг тавих ёстой. Тэгэхгүй бол Неймар Бразил руу байн байн яваад шоу цэнгээн хийдэг хүн” хэмээн Местре өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE