Неймар: Багт нь очно гэж би Бекхэмд амласан

Дэвид Бекхэм Мэжор лигийн шинэ баг “Интер Майами”-гийнхаа анхны албан ёсны тоглолтод бэлдэж байна. Хөлбөмбөгийн орчин төдийгүй дэлхий даяар зартай Бекхэмийн хувьд алдартай, чанартай хөлбөмбөгчдийг багтаа аваачихаар хэд хэдэн тоглогчид санал тавьсны нэг нь Неймар гэнэ. Неймараас гадна Антуан Гризманн гээд олон хөлбөмбөгчид “Интер Майами”-гийн эхний улирлыг сонирхон ажиглах учиртай. Учир нь тэнд очих эсэхээ харж байж шийдэх бодолтой юм.

“Тийм ээ, “Интер Майами”-гаас санал сонссон тоглогчдын нэг нь би мөн. Би ч гэсэн тэнд очихыг хүсч л байна. Ирээдүйд заавал танай багт очно гэж би Бекхэмд амлачихсан байгаа” Неймар өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE