Новак Жокович “Australian Open”-д найм дахь удаагаа аваргалав

Сербийн теннисчин Новак Жокович Их дуулгын энэ жилийн ууган тэмцээн болох “Australian Open”-ы шигшээ тоглолтод Австрийн Доминик Тимийг хожин найм дахь удаагаа түрүүллээ. Түүнээс өмнө тус тэмцээнд ийм олон удаа аваргалсан тамирчин үгүй ажээ.

Новак Жокович өчигдөр Мелбурн хотноо дөрвөн цаг шахам үргэлжилсэн ширүүн өрсөлдөөнтэй тоглолтод өрсөлдөгчөө 6:4, 4:6, 2:6, 6:3, 6:4 харьцаатай хожжээ.

49.1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд түрүүлсэн Новак Жокович 4.12 сая, үзүүрлэсэн Доминик Тим 2.06 сая ам.долларын шагнал хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн тэмцээнд АНУ-ын Орос гаралтай София Кенин Испанийн Гарбинья Мугурусаг хожин аваргалжээ.

Б.Төгсөө

SHARE