Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэн, СЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2020 оны 01 сарын 27-ны өдрийн А/07 тоот “Шинэ коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах тухай” тушаалын дагуу 2020 оны 01 сарын 27, 28-ны өдрүүдэд их эмч нарт “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээ авах ЭМС-ын 2019 оны А/537 тоот тушаалын дагуу нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл хэрэглэх, зааврын дагуу өмсөх, тайлах дарааллыг сурах” дадлага сургалтыг нийт эмч нарт зохион байгууллаа.

SHARE