Цахилгаанчид олон арван сая төгрөгийн хэмнэлт гаргаж бүтээмжийг хоёр дахин нэмэгдүүллээ

Багануурын уурхайн Засварын хэсгийнхэн ашиглалтын хугацаа дуусч актлагдах гэж байсан карусель токарийн машины цахилгааны удирдлагыг шинэчлэн “Смарт G4” контроллерын удирдлага тавьсан байна. ЗХУ-ын үед буюу 1980-аад онд үйлдвэрлэгдсэн уг токарийн машин 1500 мм хүртэл диаметртэй металын механик боловсруулалт хийдэг. Машины цахилгаан аппаратуудын ашиглалтын хугацаа дууссанаас гэмтэл их гарч бүтээмж алдагддаг байсан. Өнгөрсөн хугацаанд төв цафны үүрийг сэргээн засварлах ажил хийгдэж байгаагүй. Харин өнгөрсөн зургадугаар сард ЭШ 10/70 №492 экскаваторын төв цафны үүрийг сэргээх ажил гарч гадны байгууллагад санал тавихад зардал нь 32 сая төгрөг болохоор байсан. Иймд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 14 хоногийн хугацаанд карусель токарийн машины бүх цахилгаан аппаратуудыг (реле, пускатель, автомат) шинээр сольсон. Ингэснээр бүтээмжийг хоёр дахин нэмэгдүүлж чадсан байна. Ингэж өөрсдөө засахад чанар сайжирч, олон сая төгрөгийг хэмнэж чадахаар болсон аж. Мөн тус машины контроллер дээр нэмэлт төхөөрөмж суурьлуулвал гар утаснаасаа токарийн машинаа удирдах боломжтой болно гэдгийг хэсгийн дарга Г.Соронзонболд онцолсон юм.

Тус ажлыг удирдан зохион байгуулсан хэсгийн дарга Г.Соронзонболд, ахлан ажилласан цахилгааны инженер Ц.Цэнгэлжаргал, Д.Жаргалсайхан болон экскаваторын цахилгаанчин Х.Батхуяг, Д.Жамъяандорж, Б.Угтахбаяр, Б.Ганбаяр, Э.Учралбаяр, У.Ганхүү нарт талархал илэрхийлье. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

SHARE