Минаминогийн эхний тоглолтод Клопп үнэлэлт өгөв

Япон хөлбөмбөгч Такуми Минамино Английн “Ливерпүүл”-ийн төлөөх анхны тоглолтдоо өчигдөр гарлаа. Английн цомын 1/32 шигшээд “Эвертон”-ыг 1:0-ээр хожсон тоглолтод 24 настай хөлбөмбөгч 70 минут тоглосныг Юрген Клопп ийн үнэлжээ.

“Өмнө нь хамтдаа тоглож үзээгүй багийнхаа бүрэлдэхүүнд ирээд анх удаагаа талбайд гарсан нь энэ байлаа. Үүнээс өмнө тэр ердөө гурван удаа л багийнхантайгаа хамт бэлтгэл хийсэн. Гэвч миний хувьд түүнийг маш сайн, бүр супер сайн тоглолоо гэж хэлмээр байна. Яг л бидний хүсч мөрөөдсөн тэр тоглогч мөн байсан нь сайхан хэрэг.

Нэг багт очоод цөөхөн бэлтгэл хийгээд хөл нийлээгүй хүмүүстэй хамт тоглох амаргүй л байдаг. Гэвч тэр тоглолтын ойлголт, хөлбөмбөгийн ур чадвар, сэтгэлзүйн бэлтгэлийн хувьд үнэхээр сайн байлаа” хэмээн Клопп өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE