Грин: Азар дүүдээ саад болохгүйн тулд “Байерн”-д очоогүй

Английн “Челси”-гийн хаалгач байсан Роберт Грин томоохон ярилцлага өгөхдөө олон сонирхолтой зүйл ярьсны нэг нь Эден Азарын Германы “Байерн Мюнхен”-д очихоос татгалзсан учир шалтгааны тухай үгс байлаа.

“Эденд Мюнхений багаас санал ирсэн ч тэр тийшээ очихгүй гэдгээ шулуухан хэлсэн. “Миний дүү Торган Германд тоглож буй болохоор би очихгүй. Хэрвээ очвол Эден Азарын дүү л гэж яригдах болно. Дүүгээ тэгж хэлүүлэхийг хүсэхгүй байна” гэж Азар хэлсэн.

Дүүгээ Торган Азар гэж бүтэн нэрээрээ дуудуулж, мөн  өөрийнхөө нэрээр алдаршиг гэж татгалзсан юм. Өөрөөр хэлбэл, “Байерн”-аас татгалзаагүй, зөвхөн дүүдээ саад болохыг хүсээгүй гэж хэлэх нь зөв байх. Хэдийгээр зарим хүнд их зантай мэт санагдаж болох ч энэ бол ахын сэтгэл” хэмээн Грин өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE