Хөгжлийн банкны захирал Г.Амартүвшин УИХ-д нэр дэвшинэ

Бямбын Ренчин гуайн зээ хүү, “шарк” Г.Амартүвшин 2019 оны тавдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Түүний удирдсан баг өчигдөр /2019.11.26./ 2019 оны ажлын тайлангаа тавилаа.

Тэрбээр энэ үеэр “Нэгдүгээрт, Хөгжлийн банкийг улстөрөөс хараат байлгахыг зорьсон. Хоёрдугаарт ашигт үйл ажиллагааг сайжруулах, гуравдугаарт зээлийн багцын чанарыг нэмэгдүүлэх зорилго тавин ажилласан. Энэ зорилгодоо хүрч ажилласан гэж бодож байна. Энэхүү албан тушаалд зургаан сарын хугацаатай томилогдсон ажиллах гэрээтэй ирсэн. Үргэлжлүүлэн ажиллах эсэхийг ТУЗ шийдэнэ” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар улирч сонгогдохоор болсон байна. Гэхдээ ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгөх юм байна. Учир нь Г.Амартүвшин 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болжээ. Харин тэр аль тойргоос нэр дэвших нь одоохондоо тодорхойгүй байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE