Серена Уильямс: Хөхтэй болохоороо эрчүүдээс бага орлоготой байж таарахгүй

Америкийн нэрт теннисчин, “Их дуулга”-ын 23 түрүүг хүртээд буй Серена Уильямс эмэгтэй хүн гэдэг тодорхойлолтоосоо болж эрчүүдээс бага орлоготой байх нь шударга бус явдал гэж мэдэгдлээ. Мэргэжлийн спортын ертөнцөд эмэгтэйчүүдийн орлого эрчүүдийнхээс харьцангуй бага байдаг нь нууц биш. Энэ сэдвийг тэр хөнджээ.

“Бид хүртэх ёстойгоо л хүртэх ёстой. Эрчүүдтэй адил хэмжээнд ажилладаг болохоор тэдний олдгийг л олох учиртай. Хөхтэй болохоороо л би багыг авч, хөхгүй болохоороо тэд илүүг авдаг байж таарахгүй. Үүгээр хүмүүсийг ялгаж салгаж болохгүй.

Гурван настайгаасаа л теннисээр хичээллэж байна. Эрчүүд ч гэсэн тэр үеэс л эхэлсэн байдаг юм билээ. Хүүхдийн тэрэгнээсээ ч бууж амжаагүй шахам байхдаа теннисний талбай дээр тоглож, бэлтгэл хийж буй зураг надад бий. Би багаасаа л мэргэжлийн тамирчин болохын тулд чадах бүхнээ хийнэ гэж боддог байсан. Тиймээс зөвхөн эмэгтэй хүн гэдгээсээ болж эрчүүдээс бага мөнгө авах ёсгүй” хэмээн Серена Уильямс мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE