Роналдо ахлагчийн туузнаас татгалзав

“Ювентус” талбайдаа “Удинезе”-г 3:1-ээр хожсон тоглолтын өмнө Турины багийн ахлах дасгалжуулагч Маурицио Сарри “Роналдо формдоо орж байна” хэмээн мэдэгдсэн. Түүгээр ч болж португал довтлогч энэ тоглолтод дубль хийсэн юм.

Тоглолтын үеэр болсон нэгэн явдал хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Энэ тоглолтод ахлагчийн туузтай гарсан Гонсало Игуаин сэлгээгээр суух болохдоо туузаа Криштиано Роналдод өгсөн юм.

Гэтэл Роналдо тэрхүү туузыг өөрөө зүүлгүй, Турины багт өөрөөс нь ахиу хугацаанд тоглосон франц хагас хамгаалагч Блез Матуидид өгсөн.

Тоглолтын дараагаар Матуиди олон нийтийн сүлжээнд “Ийм хүндэтгэл үзүүлсэнд баярлалаа, Криштиано” хэмээн бичжээ.

“Ювентус” 16 тойргийн дараагаар 39 оноотойгоор лигийн магнайд “Интер”-тэй хамт зуузай холбон явна.

News1.mn Р.Гэгээ

SHARE