Ерөнхийлөгчийн мэдээлэл тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай мэдээлэл хийхээр төлөвлөсөн байсан ч  тодорхойгүй шалтгааны улмаас уг мэдээлэл хойшилсон байна.

Иймд УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Мөн үдийн хойш өвөлжилтийн бэлтгэлийн талаарх УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариуг сонсох юм байна.

SHARE