Сурагчтайгаа учир ургуулсан Оны шилдэг багшид 20 жилийн ял төлөвлөжээ

АНУ-ын Техас мужийн Раунд Рок хотын нэгэн дунд сургуулийн багш эмэгтэй сурагчтайгаа амрагийн харьцаанд орсон тул олон жилийн ял сонсохоор болжээ.

Уржигдар буюу арваннэгдүгээр сарын 26-нд 36 настай багш эмэгтэй Ранди Чаверриаг гэрээс нь баривчилж, хорьсон байна. Тус хэрэгтэй холбогдуулан багшийг ажлаас нь халсан бөгөөд 20 жилийн ял төлөвлөөд байгаа гэнэ.

“Дунд сургуулийн Оны шилдэг багш” өргөмжлөлийг хүртэхдээ Ранди Чаверриа “Манай  ангийнхан сургуулиа төгсөхдөө нийгэм, олон нийт, дэлхийн дахины сайн сайхны төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна” хэмээн индэр дээрээс мэдэгдэж байжээ. Гэвч ангийнхаа сурагч хөвгүүнтэй амрагийн харьцаанд орсон нь удалгүй илэрч, мөрдөн шалгаж эхэлсэн ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE