Руни Английн хөлбөмбөгт буцаж ирлээ

Английн шигшээ болон “Манчестер Юнайтед”-ын түүхэн шилдэг мэргэн бууч Уэйн Руни ирэх бямба гаригт “Дерби Каунти”-гийн туслах дасгалжуулагчийн хувиар анхны тоглолтдоо гарах гэж байна.

Мэжор лигийн “Ди Си Юнайтед”-тай байгуулсан гэрээ нь энэ оны эцсээр дуусгавар болох тул тэрбээр “Хуцнууд”-тай 18 сарын гэрээ байгуулж, туслах дасгалжуулагч-тоглогчоор ажиллахаар болсон. Гэхдээ гэрээний дагуу Руни тоглогчийн үүргээ 2020 оны эхний өдрөөс гүйцэтгэх боломжтой болох юм. Харин тэр хүртэл туслах дасгалжуулагчийн ажлаа хийх ажээ.

Ирэх бямба гаригт “Дерби Каунти”-“Куинз Парк Рейнжерс”-ийн тоглолтод Филипп Кокугийн туслахаар ийнхүү гарснаар Уэйн Руни дасгалжуулагчийн ажлын гараагаа эхлүүлэх болно. Одоогоор түүний баг Чемпионшип лигт 13 дугаар байрт явна.

news1.mn Р.Гэгээ

SHARE