Улаанбаатар-Дарханы замын хучилтгүй байгаа хэсэгт цас орсон үед хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхаарууллаа

Өвлийн улирал эхэлж, зам барилгын ажлын технологийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны зам барилгын улирал эхлэх хүртэл түр хугацаагаар нээгээд байгаа юм. Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид тус зам дээр дараах ЗӨВЛӨМЖ-ийг мөрдөн хөдөлгөөнд оролцохыг хүсье.

1. Замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэмдгийн заалтыг чандлан мөрдөж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох,
2. Хуучин замын хучилтыг хуулж, шинээр хучилт хийгээгүй хэсэгт шороон далангаар зорчиж байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдах, чулуу үсрэх эрсдэлтэй тул заасан хурдны хязгаарыг зөрчихгүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх,
3. Хөдөлгөөн түр нээж байгаа авто замын шинээр хийгдэж буй хэсэг нь өмнөх замаасаа илүү өндөр, өргөн далантай, хучилтгүй байгаа мөн даваануудын хучилтгүй байгаа хэсэгт цас орсон үед хальтиргаа гулгаа үүсэх тул хурдаа тохируулах,

4.Хуучин хучилттай авто замын ус өнгөрөх хоолойнуудыг шинэчилж байгаатай холбоотойгоор зарим хэсэгт шинээр тавигдсан хоолойн түвшин өндөр байгаа тул уг замаар зорчихдоо хурдаа тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.

Эх сурвалж: news1.mn

SHARE