Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна

Баянхонгор аймагт их хэмжээний цас орж буйн улмаас цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан гуравдугаар сарын 22-ны 08:00 цагаас 24-ны өдрийн 09:00 цаг хүртэл Баянхонгор аймгаас хот хооронд болон хөдөө орон нутаг, сумд руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

 

Түүнчлэн Автотээврийн Үндэсний төвөөс өнөөдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд ажил үйлчилгээнд гарах байсан долоон тээврийн хэрэгслийн 107 зорчигчийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

Тиймээс иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол ойрын замд зорчихгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

SHARE